
Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-06-29 14:26:54
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ
River water level and discharge forecast
Монгол орны хэмжээнд хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байхтай уялдаад ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага болон түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Суман, Орхон болон Сэлэнгэ мөрний эх болон дунд хэсэг мөн түүнчлэн Хэнтий нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон Хэрлэн зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага байна. Харин Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Харбут зэрэг мөсөн голоос эхтэй гол мөрний хувьд олон жилийн дунджаас ахиу байх хандлагатай байна.
Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа хэдийч 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эх болон 2 дугаар арав хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давах төлөвтэй байна. Мөн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.
Зарим томоохон гол мөрний 2020 оны 7 дугаар сарын усны түвшин ба урсацын прогноз
|
|
7 дугаар сарын олон жилийн |
7 дугаар сард ажиглагдах |
||||
Д/д |
Гол – харуулын нэр |
дундаж |
өнгөрөлт,м3/с |
дундаж |
|||
|
|
түвшин,см |
өнгөрөлт,м3/с |
хамгийн их |
хамгийн бага |
түвшин, см |
өнгөрөлт,м3/с |
1 |
Сэлэнгэ мөрөн - Хялгант баг |
276 |
538 |
1294 |
286 |
215 |
163 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум |
252 |
422 |
1252 |
178 |
220 |
175 |
3 |
Эг гол - Эрдэнэбулган сум |
232 |
40.8 |
132 |
7.71 |
200 |
19.0 |
4 |
Дэлгэрмөрөн – Мөрөн сум |
197 |
82.9 |
258 |
19.3 |
160 |
35.0 |
5 |
Бэлтэс гол – Баянзүрх сум |
358 |
7.29 |
29.5 |
0.81 |
315 |
0.25 |
6 |
Идэр гол – Зүрх баг |
169 |
44.0 |
387 |
18.0 |
150 |
37.7 |
7 |
Орхон гол – Орхон сум |
210 |
118 |
719 |
16.3 |
150 |
49.1 |
8 |
Орхон гол – Сүхбаатар сум |
261 |
240 |
626 |
81.9 |
200 |
135 |
9 |
Туул гол – Улаанбаатар хот |
159 |
57.9 |
340 |
8.00 |
110 |
7.70 |
10 |
Тэрэлж гол – Тэрэлж сум |
161 |
23.8 |
65.4 |
2.84 |
125 |
3.35 |
11 |
Ерөө гол – Ерөө сум |
320 |
125 |
413 |
27.8 |
260 |
19.0 |
12 |
Хануй гол Эрдэнэмандал сум |
278 |
18.2 |
60.4 |
2.20 |
230 |
1.35 |
13 |
Онон гол – Биндэр сум |
178 |
75.8 |
202 |
19.8 |
125 |
25.0 |
14 |
Хэрлэн гол - Өндөрхаан сум |
202 |
54.0 |
246 |
9.40 |
145 |
10.6 |
15 |
Халх гол – Сүмбэр сум |
216 |
73.0 |
231 |
23.6 |
155 |
21.8 |
16 |
Богд гол – Улиастай сум |
189 |
153 |
70.9 |
3.24 |
130 |
54.9 |
17 |
Түй гол – Баянхонгор сум |
151 |
18.7 |
28.0 |
0.86 |
95 |
5.00 |
18 |
Завхан гол – Гуулин сум |
176 |
27.5 |
57.3 |
3.28 |
145 |
6.07 |
19 |
Ховд гол - Мянгад сум |
193 |
156 |
622 |
131 |
235 |
215 |
20 |
Булган гол – Булган сум |
214 |
17.1 |
33.7 |
2.64 |
200 |
12.6 |
Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-06-29

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

